БНАСАУ энэ онд ямар ч төрлийн дайнд бэлэн байх зорилгоор цэргийн сургуулилтаа эрчимжүүлнэ гэж төрийн мэдлийн хэвлэлийн агентлаг мэдээллээ. Энэ тухайгаа Ким Жон Ун БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын цэргийн төв зөвлөлийн хурлыг даргалж байх үеэрээ хэлсэн байна. Уг хурлын гол агуулга нь “цэргийн сургуулилтыг нэмэгдүүлэх” тухай байсан гэдгийг ийнхүү тус улсын хэвлэлүүд дамжуулсан юм.
Өнгөрсөн онд БНАСАУ түүхэн дээд хэмжээндээ пуужингийн туршилтуудыг хийсний нэг нь Японы газар нутаг дэвсгэр дээгүүр өнгөрсөн. Харин он гарснаар дээрх шиг мэдэгдлүүд хийж эхэлсэн нь энэ жил“дайны бэлэн байдалд” орж байна гэж судлаачид дүгнэхэд хүргэж байна.
Эсрэг талд, БНАСАУ-ын цэрэг зэвсгийн чадамж сайжирч байгаа эсэхийг БНСУ үргэлж хянаж байгаа талаар тус улсын Нэгдсэн Штабын дарга нарын хорооноос мэдэгдээд байгаа юм. Энэ жил олон улсын хамгийн анхаарах шаардлагатай бүсүүдийн нэг бол Солонгосын хойг гэдгийг шинжээчид өнгөрсөн онд мөн сануулж байсан билээ.
SOURCE: AL JAZEERA