Д.Энxтүвшин: Эрx баригчид ард түмнийг залилан мэxэлж байна
Турк, Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 8000-д хүрлээ. Тодруулбал, Турк улсад 5894 хүн, Сирид 1932 хүн нас барсан байна. Цаг агаар хүйтэн байгаа тул аврах ажиллагаа маш хүнд нөхцөлд болж байгааг хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг Турк улс руу хөлгийн жолоо залаад байгаа.
Турк улсад Монгол Улсын 6000 гаруй иргэн амьдардаг. Газар хөдлөлт болсон хэсэгт дөрвөн монгол иргэн амьдардаг. ГХЯ-наас тухайн иргэдтэй холбоо барьж, нэгийг нь Истанбул руу яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болжээ.