Даваа гарагт Турк улсад өглөө нь 7.8 магнитуд, орой нь 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш хоёр хоног өнгөрлөө. Энэ хооронд аврах багийнхан ажиллаж, нас барагсдын тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нас барагсдын тоо 8 мянгад хүрсэн байна.
Тодруулбал, Турк улсад 5894 хүн, Сирид 1932 хүн нас барсан байна. Цаг агаар хүйтэн байгаа тул аврах ажиллагаа маш хүнд нөхцөлд болж байгааг хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.
Турк улсад тусламж үзүүлнэ гэдгээ Их Британи, АНУ, БНХАУ, ОХУ тэргүүтэй 30 гаруй улс илэрхийлсэн байна. НҮБ-аас мөн Сирид яаралтай тусламж үзүүлэхийг зарласан ба газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр 25 сая ам,долларыг зарцуулна гэв.
Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган гол бүсүүдэд гурван сарын онц байдал зарлалаа. Энэ нь V сарын 14-нд болох Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дуусах юм байна.
SOURCE: BBC