Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Туркийн өмнөд, Сирийн умард хэсэгт газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Турк улсад 5894, Сирид 1932 хүн амиа алдсан гэж мэдээллээ. Мөн Турк улсад 32.000 гаруй иргэн бэртэж, гэмтээд байгаа юм.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг Турк улс руу хөлгийн жолоо заллаа.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй юм. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.