Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Турк, Сири улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 3.400 даваад буй. Нас барсан, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэхийг ДЭМБ-ээс мэдэгдсэн.
Онц байдлын IV зэрэгт шилжсэн Турк улс руу олон, олон орнууд тусламжийн багаа илгээсээр байна. Үүнд Монгол Улс нэгдэн, Турк улс руу 35 хүний бүрэлдэхүүнтэй тусламжийн баг илгээхээр боллоо.
Манай улс эмч, сувилагчдын багаа хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүний хамт илгээх саналаа Туркийн Элчин сайдын яаманд гаргасан байна. Үүний сацуу Сири улсад хүмүүнлэгийн тусламж илгээхээр болжээ.