Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд 18 гэрчийг оролцуулахаар дууджээ. Тэдний дунд Эрчим хүчний яамны сайд асан Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал нар багтсан юм.
Н.Батбаяр хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуултад хариулахдаа “Өмнөх сонсголд би ирээгүй нь үнэн. Надад ямар нэгэн албан ёсны мэдэгдэл ирээгүй. Тиймээс би ирээгүй. Тэгсэн атлаа дуудсан ч ирээгүй гэж худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйж, залруулга хий” гэсэн юм.
Ийн хариулсныхаа дараа түүний бие муудан, Хөгжлийн банкны сонсголыг орхин гарлаа.