Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална.
Тодруулбал,
-Эрчим хүчний яам
-Барилга, хот байгуулалтын яам
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар – Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
-Эдийн засаг, хөгжлийн яам – НЗДТГ Гудамж төсөл
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар – Нийслэлийн авто замын хөгжлийн газар
-Боловсрол, шинжлэх ухааны яам
-Гаалийн ерөнхий газар
-Шадар сайд
-Сангийн яам
Өнөөдрийн сонсголд 18 гэрчийг оролцуулахаар дууджээ. Тэдний дунд Эрчим хүчний яамны сайд асан Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал нар багтсан юм.