Латин Америкийн нутаг дэвсгэр дээгүүр үзэгдсэн ээлжит агаарын бөмбөлөг Хятадынх мөн гэдгийг албанхан мэдэгджээ. Хятадын талаас энэ агаарын бөмбөлөг нь “иргэний зориулалттай” гэж хэлсэн байна. Өнгөрсөн бямба гарагт үүнтэй ижил төст бөмбөлгийг АНУ буудаж унагаасан юм.
Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нинг энэ бөмбөлөг нь өөрийгөө удирдах чадвар бага тул чиглэлээсээ хазайж, тус бүс нутгийн дээгүүр үзэгдсэн тухай тайлбарласан байна.
Харин АНУ-ын зүгээс өнгөрсөн баасан гарагт үзэгдсэн агаарын бөмбөлгийг Хятадын тагнуулын зориулалттай төхөөрөмж гэж хардаж буйгаа мэдэгдсэн. Үүнээс болоод АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкений Хятад дахь айлчлал цуцлагдсан юм.
Түүнчлэн Хятадын гадаад хэргийн дэд сайд Ши Фэн энэ шийдвэрийн талаар “АНУ, БНХАУ-ын сэргэх гэж байсан харилцааг улам нураахад хүргэлээ” гэсэн байна.
SOURCE: DW