Цэвэршилт нь зөвхөн эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудал биш эрчүүдэд ч мөн тохиолддог. Шаардлагатай эмчилгээ хийлгэж чадвал эрэгтэйчүүдийн цэвэршилт 2-4 жил үргэлжлээд өнгөрдөг талаар АШУ-ны магистр С.Арнабек мэдээллээ.
Цэвэршилт буюу бие махбодын физиологийн насны өөрчлөлт явагддаг цэвэршилтийн үе нь эрэгтэй эмэгтэй хүн бүрийн амьдралын жам ёсны үе шат юм. Ялгаа нь зөвхөн энэ өөрчлөлт нь эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс хожуу, 50-60 насанд аажмаар явагддаг. Энэ үеэр эр бэлгийн үндсэн даавар болох тестостероны тvвшин буурснаас болж бэлгийн идэвх аажмаар буурдаг.
Нас ахих үед эрэгтэй хүний тархины чухал хэсгүүдийн нэг болох гипоталамуст зүй ёсны өөрчлөлт явагддаг. Энэ нь үндсэн дотоод шүүрлийн булчирхай болох гипофизын үйл ажиллагааг зохицуулагч эрхтэн юм. Өөрчлөлтийн үр дvнд эр бэлгийн булчирхай болох төмсөгний үйл ажиллагааг дэмжигч дааврын боловсруулалт алдагддаг. Yvнтэй зэрэгцэн төмсгөнд өөрт нь насны өөрчлөлт гарч эд нь аажмаар холбогч болон өөхөн эдээр солигддог. Энэ бүгд нийлээд төмсөгний тестостерон боловсруулалт буурахад хүргэдэг. Тестостерон нь эр хүний бие махбодид төмсөг, түүний дайврууд, үрийн цэврүү болон түрүү булчирхайн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тэрээр эр бэлгийн эс боловсролтыг дэмжиж, мөн либидо, бэлгийн сэрэл ба дур ханалтын идэвжилтийг тодорхойлж байдаг. Даралт ихсэх өвчин, судасны хатуурал, чихрийн шижин, архидалт зэрэг дагалдах өвчнvvд нь багагvй чухал нөлөөтэй байдаг.
Гол төлөв эрэгтэй хүнд цэвэршилтийн шинж тэмдэг нь хөгшрөлтийн шинжтэй хамт аажмаар илэрдэг. Гэхдээ эр хvйсний төлөөлөгчдийн арваас хоёрт нь “цус хөөрөх” мэдрэмж төрж, халуу оргин, хөлөрч, зүрх дэлсэн ( зүрхний цохилт түргэсэх ), агаар дутагдах мэт болж, толгой эргэх, цээжний зүүн хэсгээр шархирч өвдөх зэрэг шинж илэрч болдог. Үе үе даралт нь ихсэн, цочромтгой, уур уцаартай болж, ой тогтоолт болон ухаан бодлоо төвлөрvvлэх чадвар нь муудна.
Ихэнх эрчүүдэд хямралын нас нь 50-55 –ын хооронд эхэлдэг. Энэ үед эрэгтэй хvн бэлэг эрхтэний хөвчрөл буурсантай холбоотойгоор ээрийгээ бvрэн чадвартай биш болсноо мэдрэн шаналж эхлэдэг. Энэ байдалд байнга анхаарлаа тэвлэрүүлснээр байдлыг улам хүндрүүлсээр өвчин болон хувирах боломжтой. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал нь эрчүүдийн 80%-д нь дур хүсэл буурах, бэлгийн сулрал хэлбэрээр ажиглагддаг. Энэ нь хөвчрөл сулрах, хэт хурдан үрийн шингэнээ гаргах мэн дур ханалт алга болох байдлаар илэрдэг. Үүний зэрэгцээ мєн эр бэлгийн эсийн боловсролт буурна. Иймээс 65-70 наснаас ахмад эрчүүдэд үр тогтоох чадвар ( ховор тохиолдлыг оруулахгvй бол ) байдаггүй.
Тестостероны боловсролт бууралт нь ялангуяа түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдах болон бүтцийн өөрчлөлтөөр тодорхой илэрдэг. Иймээс эрэгтэй хvний цэвэршилтийн үеийн ноцтой асуудал нь түрүү булчирхайн томролт юм. Түрүү булчирхайн томролтын анхны шинжүүд бүр 30-40 насанд ч илэрч болдог. Түрүү булчирхайн томролт нь 50 насанд эрэгтэйчvvдийн 50%, 60 насанд 60%, 70 насанд 70% тохиолддог. Дотоод шүүрлийн алдагдал нь арьс, булчин улбагар болох, эмэгтэй хэлбэрээр өгзөг, гуя, цээжээр өөхлөх, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах байдлаар илэрдэг.
Үүнийг хэрхэн эмчлэх вэ?
Дааврын жам ёсны өөрчлөлтийг өвчин мэтээр ойлгох үндэс байхгүй. Эрэгтэй хүнд энэ нь гол төлөв маш аажмаар явагддаг. Тэгээд ч бэлгийн булчирхайн үйл ажиллагааны бууралттай зэрэгцэн тусгай дотоод механизм үйлчилж эхлэн бие махбодыг явагдаж буй өөрчлөлтөд аажмаар дасгаж байдаг. Иймээс дийлэнх олонх эрчүүдэд бие махбодийн дааврын өөрчлөлт нь биеийн байдалд ч, ажиллах чадварт ч нөлөөлдөггvй. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн цэвэршилт нь цаг зуурын байдал юм. Ихэвчлэн 2-4 жил үргэлжилдэг. Зохистой хандлагатай үедээ эрчүүдийн цэвэршилт нь ноцтой үр дагавар үлдээлгүйгээр явагдаж өнгөрдөг. Иймээс хэрэв та бие махбодид тань явагдаж буй өөрчлөлтийг мэдэрсэн бол бүхнээс түрүүнд цэвэршилт нь бүрэн бүтэн амьдралын төгсгөл биш бөгөөд харин энэ үед өөрийн сэтгэл мэдрэл болон сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалах нь маш чухал юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Чухам тухайн хэсгийн хямрал нь цэвэршилтийн хам шинжийн үндсэн асуудлыг бүрдүүлж байдаг.