Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Өнөө өглөө Турк улсын зүүн өмнөд хэсэгт, Сирийн хилийн ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Одоогийн байдлаар 300 гаруй хүн нас барсан гэх мэдээлэл байгаа бөгөөд маш олон хүн нурангид дарагдсан, гацсан байдалтай байна.
Тодруулбал, Турк улсад 76 нас баралт бүртгэгдсэн бол Сири улсад 230 хүн амь үрэгджээ. Энэ тоо цааш нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан сануулсан байна. Газар хөдлөлтийн улмаас маш олон барилга, байгууламж нурсан тул аврах багийнхныг тарааж, ажиллуулж байгаа талаар тус улсын хэвлэлшшд мэдээлжээ.
Турк улсын дотоод хэргийн сайд 10 хот нь энэ удаагийн газар хөдлөлтийн чичрэлтэд өртсөн гэж мэдэгдсэн. Мөн Турк болон Сири улсад нийтдээ 1000-аас дээш хүн бэртэж гэмтсэн байдалтай байна.