Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод –Монгол” ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” групп, “Даян” дэвжээний бөх, МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, “Гацуурт” групп, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын харцага Ө.Даваабаатар нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Л.Лха-Очир, Ц.Мөнхбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.
Хүндэтгэлийн барилдаандаа хүрэлцэн ирсэн Монгол улсын харцага цолтой бөхчүүдэд “Жем интернэшнл” группийн хамт олон болон гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутгийн зөвлөл дэвжээний бөхчүүд нь хүндэтгэл үзүүллээ.
Маргааш Алтан цомын төлөөх шигшээ найман багийн хоёрдугаар тойргийн барилдаанууд эхэлж, Булган –Өвөрхангай аймгууд 20:00 цагаас өрсөлдөнө.