Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.30 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.
10:00 цагт: Боловсролын үнэлгээний төвд 2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 9166-6022.
10.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэлнэ.
11.30 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын багц хууль болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлнэ.