Өнгөрсөн оны Халлоуны баяраар БНСУ-ын Сөүл хотын Итэвон хороонд дэлхий нийтийг цочроосон харамсалтай үйл явдал болсон. Тодруулбал, 10-р сарын 29-нд хэт их бөөгнөрлийн улмаас 159 хүн нас барсны дийлэнх нь залуус байсан юм. Энэ хэргээс болж амиа алдагсдын гэр бүл, иргэд хяналтын системийг урьдчилан бэлэн байлгах ёстой байсан гэж засгийн газрыг буруутгаж ирсэн. Харин бямба гарагт энэ хэрэг болсноос хойш 100 хоног болж байгаа тул амиа алдагсдын гэр бүл жагсаал зохион байгууллаа.
Тэд үр хүүхэд, найз нөхдөө дурссан үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд эрх баригчдаас зөвшөөрөл аваагүй байна. Ойролцоогоор 5 мянга гаруй хүн оролцсон энэ цуглааны үеэр амиа алдсан нэг иргэний гэр бүлийн хүн ухаан алдаж унасан үйл явдал ч тохиожээ. Тэд улаан ороолт зүүж, эмгэнэлээ илэрхийлж байсан ба үүнийг зохион байгуулахыг эрх баригчид зөвшөөрөөгүй байна. Тиймээс ард иргэд үүнд бухимдалтай хандаж, илүү олон хүн ирэхэд нөлөөлсөн тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: KOREA HERALD