АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д энэ сарын 6-нд айлчлах ёстой байсан. Гэвч АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Хятадын тагнуулын байж болзошгүй агаарын бөмбөлөг өнгөрснийг пүрэв гарагт Пентагон мэдэгдсэн. Харин Хятад үүнийг цаг уурын судалгаа хийх зориулалттай төхөөрөмж байсан ба замаасаа хазайсан гэсэн юм. Энэ бүхэн Хятадад АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын айлчлал таван жилийн дараа болох гэж байсныг болиуллаа. Хэдий Хятад агаарын бөмбөлгийн асуудлаар уучлал хүссэн ч АНУ-ын төрийн депармтмент айлчлалыг цуцалснаа мэдэгдсэн юм. Уг айлчлал нь хоёр орны цаашдын харилцаанд чухал ач холбогдотой байсан.
Харин ийнхүү цуцлагдсанаар талуудын харилцааг улам царцааж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн 11-р сард Их-20-ийн бүлгийн уулзалтын үеэр Хятад, Америкийн төрийн тэргүүн нар хямралын үеийн өрсөлдөөнөө хязгаарлаж, харилцаа холбоотой байхаар хэлэлцсэн. Э.Блинкений айлчлал дээрх харилцааг улам бэхжүүлэх ёстой атал ийнхүү талаар боллоо. Зөвхөн агаарын бөмбөлөг ч гэлтгүй, зүүн хойд Азийн бүс нутаг дахь цэргийн сургуулилт, эдийн засгийн хоригийг нэмэгдүүлснээр АНУ Хятадыг багагүй цухалдуулаад байсан. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Япон, Недерланд улсууд Хятад руу дэвшилтэт чип үйлдвэрлэх төхөөрөмж нийлүүлэхээ хязгаарлах тухай гэрээг АНУ-тай хийсэн юм. Ингэснээр АНУ Хятадын хагас дамжуулагчийн зах зээлд хязгаарлдагдмал оролцоотой болгосон билээ.
Эх сурвалж: BBC