Өдгөө 55 настай Японы хөлбөмбөгчин Казүёши Миүра Португалийн хоёрдугаар лигийн “Oliveirense” багт тоглохоор болжээ. Тэрээр энэ багт зээлээр тоглож, шинэ орчинд өөрийгөө харуулах зорилготойгоор гэрээ байгуулснаа тайлбарласан байна. Мэргэжлийн карьерийнхээ 38 дахь жилдээ золгож буй Казүёши Миүра ийнхүү тав дахь улсынхаа лигт тоглохоор болж байна. Тэрээр өмнө нь Бразил, Итали, Хорват, Австралийн лигүүдэд тоглож байсан туршлагатай.
“Кинг Казү” гэж ард түмэндээ хүндлэгдсэн тамирчин эр өнгөрсөн оны сүүлээр энэ шийдвэрийг биеийн байдлаа харгалзаж байж гаргана гэж байсан удаатай. Гэхдээ хөлбөмбөг тоглохоо болих хүртлээ гадаад улсад тоглож, өөрийгөө сорих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. “Амьдралынхаа өдөр бүрийг хөлбөмбөгт зориулсан минь үнэхээр гайхалтай, сэтгэл дүүрэн байдаг” гэж хэлж байсан нь түүнийг дахиад ч хэдэн жил энэ спортоос холдохгүйг харуулж байна гэж хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: KYODO NEWS