Оросын армийн офицер Константин Ефремов Орос цэргүүд Украины цэргүүдэд хэрхэн ханддаг байсныг нээлттэй дэлгэснээр шуугиан тарьж байна. Тэрээр мөн энэ талаар нээлттэй хэлсэн Оросын анхны цэргрийн том албан тушаалтан болж байгаа юм. Эх орон нь одоо түүнийг урвагч гэж цоллосон. Ингээд Константин Ефремовын ярилцлагаас онцлох хэсгүүдийг хүргэе.
“Би анх 2022 оны 2-р сарын 10-нд Крым-д ирсэн. Би болон манай цэргүүд “цэргийн ажиллагаа”-ны нэг хэсэг байсан юм. Тухайн үед энэ бүхэн дайн болж хувирна гэж хэн ч бодоогүй байсан, ахлах офицерүүд хүртэл мэдээгүй байсан биз. Төд удалгүй “цэргийн тусгай ажиллагаа”-ны бэлгэ тэмдэг болсон “Z” тэмдэглэгээг Орос цэргүүд машин, дүрэмт хувцас гээд бүгдэн дээр нь тавьж эхэлсэн. Энэ бүхнийг хараад би удирдлага дээрээ очиж, огцрох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Харин тэд намайг урвагч, арчаагүй гэсэн. Мөн огцрох хүсэлтийг минь хүлээж авалгүй, оронд нь 10 жил хорино гэж сүрдүүлсэн. Тиймээс би буцаж цэргүүд дээрээ ирсэн. Бид Мелитополь хотод удаан хугацааг өнгөрүүлсэн ба тэнд л би Оросын тал Украины цэргүүдтэй яаж харьцаж байгааг нүдээрээ гэрчилсэн. Хурандаа тэдэнтэй зүй бус харьцаж, зарим тохиолдолд хүчирхийлийн шинж чанартай сүрдүүлэг ч болж байсан. Украины цэргийн хоригдлуудад зөвхөн ус, печень өгөхийг шаарддаг байсан ч бид нууцаар халуун цай, тамхи өгөхийг хичээж байсан. Би хэн нэгний аминд хүрээгүйдээ, өөрөө амиа алдаагүйдээ санаа амарч байна. Нөгөөтээгүүр, арав гаруй жил Оросын армид зүтгэчихээд урвагч гэж дуудуулах таатай байгаагүй ээ. Эцэст нь, нийт Украины ард түмнээс уучлал хүсэж байна” гэжээ.
Тэрээр Оросын хүний эрхийн байгууллагатай холбогдож, эх орноосоо гарсан юм байна. НҮБ-аас Орос, Украины дайны цэргийн хоригдлуудтай холбоотой олон хэрэг дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Гэвч аль аль талд нь хүчирхийллийн шинжтэй хэргүүд олон болж байгааг мэдээлсэн юм.
Эх сурвалж: BBC