Meta компани "Meta Ad Library Report" тайлангаа олон нийтэд танилцууллаа. Уг тайлангаар 2020-2023 онд Мета компани буюу фэйсбүүкэд мөнгө төлж, сурталчилгаа явуулсан улстөрчдийн үзүүлэлтийг нэгтгэн гаргаад байна. 2020 оноос хойш УИХ-ын гишүүн Н.Энхбаяр фэйсбүүкэд хамгийн мөнгө төлсөн буюу 25567 ам.доллар төлж, өөрийн цахим хаяг дахь бичвэрүүдээ “boost” хийжээ. Харин түүний араас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, ХҮН нам, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, Х.Ганхуяг нар жагсаж байна. Мөн эрх баригч МАН фэйсбүүкийн төлбөртэй сурталчилгаанд 4355 доллар зарцуулжээ. Эхний 10-д багтсан жагсаалтыг хүргэж байна.
1. Э.Батшугар – $28567
2. Ж.Ганбаатар- $14092
3. ХҮН нам- $11034
4. Ж.Батсуурь- $10112
5. Б.НАЙДАЛАА- $8604
6. Б.Пүрэвдорж- $7239
7. Х.Ганхуяг- $4616
8. МАН- $4355
9. Г.Баярсайхан- $3697
10. Б.Одсүрэн – $3498
Дээрх 10 улстөрч нийт 88 мянган доллар буюу 309 сая төгрөгийг фэйсбүүкийн сурталчилгаанд зарцуулжээ.