“Монголын төмөр зам” компаниас мэдээлэл өглөө. Тус компанийн заахирал П.Ганхүү “ “Монголын төмөр зам” компанийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр буюу зүгшрүүлэх тээвэр 2022 оны гуравдугаар сараас эхлэн зогсолтгүй үргэлжилж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Бид өнгөрсөн оны гуравдугаар сараас арванхоёрдугаар сарыг дуустал нийт 729,5 мянган тонн ачааг “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэсэн. Үүнээс Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435,9 мянган тонн, 99,2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлинг, экспортын нүүрс 133,6 мянган тонн болон орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг гэх мэт 60,8 мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн. Түүнчлэн ,2023 онд зүгшрүүлэх тээвэрлэлт үргэлжилж, нэгдүгээр сарын 30-ны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 36,4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн тээвэрлэлтийг хийгээд байна.
Үүнээс гадна зүгшрүүлэх тээвэрлэлтийг гүйцэтгэхийн зэрэгцээ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжийн барилга угсралтын ажлыг иж бүрэн дуусгаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжтой болсныг үндэслэн Техникийн комисс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажилласан. Техникийн комиссоос өгсөн тодорхой үүрэг даалгавруудыг богино хугацаанд хийж гүйцэтгэн Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 2023 онд “Монголын төмөр зам” компани нь тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж 5,000,000 тн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.