“Эрдэнэт үйлдвэр 210 ортой зочид буудал барихыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн иргэд хэвлэлийнхэнд хандлаа.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Булган аймгийн нутаг дэвсгэрт, Эрдэнэт хотоос 70 гаруй километрийн зайд, уулын аманд 210 ортой тансаг зэрэглэлийн зочид буудал барьж байна. Бид үүнийг анхнаас нь эсэргүүцэж, гурван жил болж байна. Үйлдвэрийн удирдлагуудад удаа дараа гомдол санал хүргүүлж байсан ч ямар нэг хариу өгөөгүй. Эсэргүүцэх болсон шалтгаан нь, улс орны эдийн засаг тийм ч сайн биш байна. Ийм үед тансаг зочид буудал уулан дунд барих ямар ч шаардлага байхгүй. Барьж болохгүй. Гэтэл үйлдвэрийн удирдлагууд Ногоон хөгжлийн төв барьж байна гэж тайлбарладаг. Судлаачид очоод ойн чиглэлээр судалгаа хийгээд, тэндээ амарч болно гэдэг. 70 км-ын цаана ямар судлаач очиж юу хийх вэ? Тэгэхээр ямар хэрэггүй гэдэг нь тодорхой. 210 ортой зочид буудал бариад яг юу нэмэгдэх вэ? Үр ашгийн тооцоогоо өгөөч гэж шаардахаар ямар ч хариу тайлбар өгөлгүй өдийг хүрлээ” гэсэн юм.