Том хулгайнуудын ард төр байна. Гацчихсан байна. Энэ гацааг гаргахгүй бол цаашид хөгжил гэж байхгүй юм байна. Авлига, хулгайгаа дийлэхгүй юм байна.Төрийн компаниудад тулгуурласан хулгайг өөрчлөхийн тулд тогтолцооны өөрчлөлт хийх ёстой юм байна. Тиймээс ХҮН нам өнөөдрөөс эхлээд “Хамтдаа өөрчилье” аяныг эхлүүлж байна. Ингэж өөрчлөхийн тулд иргэддээ мэдээлэл өгье. Өнөөдөр УИХ-ын гишүүд тойрогт ажиллаж байна гэх нэрийн доор бэлэг тарааж байна. Харин бид бэлэг тараахгүй, мэдээлэл түгээнэ. УИХ, Засгийн газар нь болохгүй байна. Иргэд мэдээлэлгүй байхад Үндсэн хууль өөрчилж болохгүй. Бид Үндсэн хуулийн талаар иргэдэд мэдээлэл өгнө. Хуулийг яаж өөрчилснөөр ямар үр дүнд хүрэх талаар мэдээлэл өгнө” гэв.
Тэднийг мэдээллээ танилцуулж байх хооронд “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны ноогдол ашгаа авъя хэмээн шаардсан иргэд цуглаж, ХҮН намынхныг эсэргүүцсэнээр, тэд тарлаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.