"IHC" койн гаргаж, зах зээлд их хэмжээний мөнгө төвлөрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг өнгөрсөн шөнө баривчилж, цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Койн гаргаж, 30 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн тэднийг хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж байна.
Нэмж мэдээлэхэд, виртуал хөрөнгөтэй холбоотой хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгдсэн байна. 2019 онд хэрэг бүртгэгдээгүй бол 2020 онд 9 хэрэг, 2021 онд 81 хэрэг, 2022 онд 370 хэрэг, энэ оны эхний 1 сарын байдлаар 8 хэрэг тус тус бүртгэгдээд байна. Энэ дундаас хөрөнгө босгосон гэх дөрвөн хэрэг байна. Дийлэнх нь нууц үгээ алдах зэргээс шалтгаалсан залилах гэмт хэрэг байна” гэлээ.