Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаняху Орос, Украины дайнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болох тухай CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Жилийн өмнө буюу Орос, Украины дайн эхлэх үед түүнд зуучлагч болох боломж байсан ч тухайн үед ерөнхий сайдын албаа хашиж байгаагүй учраас шийдвэр гаргаж чадаагүй тухайгаа мөн дурдсан байна. Тухайн үед хэн түүнтэй энэ талаар ярилцаж, санал тавьсныг нууцалжээ. Харин одоо Бенжамин Нетаняху “зөв цаг, зөв нөхцөл байдал” хамгийн чухал гэдгийг онцлоод байна. Тухайлбал, энэ үүргийг гүйцэтгэх эсэхээ талуудаас аль алинаас нь асуух шаардлагатайгаас гадна АНУ-ын саналыг мөн харгалзаж үзнэ гэдгээ тодотгосон байна. Энэ талаар Израилын ерөнхий сайд “Бүх хамааралтай оролцогч субьектүүдээс асууна. Гэхдээ заавал зуучлагч болох гэж хүчлээгүй шүү” гэжээ. Орос, Украины дайнд тодорхойгүй байр суурь эзэлж байгаа улсуудын нэг бол Израил. Тодруулбал, Бенжамин Нетаняху эргэн ерөнхий сайд болсноос хойш Украины талд байсан Израилын байр суурь хазайж магадгүй гэсэн хардлага үүсээд байсан юм. Гэвч Израил Украинд илгээх цэрэг зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх тухай Бенжамин Нетаняху мөн саяхан дурдсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: FRANCE 24, SALTWIRE