Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр сурагчдад бага ангиас Англи хэл, мэдээллийн технологийн мэдлэг олгоход түлхүү анхаарна гэж мэдэгдсэн юм.
“Бид энэ улирлаас хот, хөдөөгийн 50 сургуульд “Eduten” платфорым нэвтрүүлэх гэж байна. Хэрэв туршилт амжилттай байвал 5-6-р ангийн хүүхдүүдэд улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн, шилдэг платформыг нэвтрүүлнэ. Мөн Англи улсын “Pearson” англи хэлний хөтөлбөрийн платформыг 50 сургуульд нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Ингэснээр математик, мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч платформыг авч ашигласнаар боловсролын тэгш бус байдлыг арилгах давуу талтай. Цаашид ЕБС-ийн нэгдүгээр ангиас мэдээллийн технологи, гуравдугаар ангиас Англи хэлний хичээл оруулдаг болохоор бэлтгэл ажлаа хангаж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.