Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг баривчилсан асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тэрбээр “Прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгье. Б.Анхбаярыг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй гэдгийг тодотгож хэлье. Хувь хүнтэй нь холбоотой асуудлаар шалгаж байгаа гэсэн үг. Иргэн Б.Анхбаяр нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газарт ажилладаг нэр бүхий охид эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг шөнийн цагаар бичиж авч /бичлэг хийж/, улмаар олон нийтэд тараана хэмээн удаа дараалан бусдын эрхийг зөрчиж, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болзошгүй баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн байж болзошгүй үйлдэлд холбогдуулан саатуулаад байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.6.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2023.01.31-ний өдрийн 21 цаг 15 минутад сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Одоогийн байдлаар Б.Анхбаяр хоёр удаагийн үйлдэлтэй, хоёр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгахаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Ажил мэргэжлээ ашиглаж, бусдын эрхэнд ноцтой халдсан үйлдэл гаргасан” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.