Цагдаагийн байгууллагаас Койны асуудлаар мөрдөн ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар "Залилангийн шинжтэй буюу босгосон хөрөнгөө хувьдаа завшиж, байр, машин авсан гэх хэргүүдийг шалгаж байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан, ашиг олж буй хүмүүсийг шалгана. Энэ төрлийн хэргийг шалгахад мэдээллийн технологийн болон санхүүгийн мэргэжилтнүүд шаардлагатай байдаг учраас холбогдох газруудтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгдсэн байна. 2019 онд хэрэг бүртгэгдээгүй бол 2020 онд 9 хэрэг, 2021 онд 81 хэрэг, 2022 онд 370 хэрэг, энэ оны эхний 1 сарын байдлаар 8 хэрэг тус тус бүртгэгдээд байна. Энэ дундаас хөрөнгө босгосон гэх дөрвөн хэрэг байна. Дийлэнх нь нууц үгээ алдах зэргээс шалтгаалсан залилах гэмт хэрэг байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.