IHC койн худалдан авч их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан гэх иргэд өнөөдөр /2023.02.01/ мэдээлэл өглөө. Тэд хэлэхдээ “Би 1000, 1000 хүний төлөөлөл болж хэвлэлийн хурал зарлаж байна. 2022 оны 10 сараас эхэлж, IHC койн худалдаж авсан. Нийт 140 сая төгрөгөөрөө хохироод байна. 140 саяар авсан койн маань 5 хоногийн өмнө 6 сая төгрөг болчихсон байсан. Өдөр болгон уналттай, сэтгэл санаа хүнд байна. Гэтэл саяхан хакердуулаад 6 сая төгрөг маань 2 сая төгрөг болчихсон. Иймээс цагдаагийн байгууллагад хандаад байна. Яагаад Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн байгууллагаас ард иргэддээ мэдээлэл өгөөгүй юм бэ?
Койн гаргасан хүмүүс байнга стори хийж, итгэл төрүүлдэг. Би анх 6 төгрөг 80 мөнгөн дээр буюу өндөр ханштай үед нь авч байсан. Хууртаад л өдөр болгон аваад байсан. Мөнхжингийн сторид найдаад л аваад байсан. Гэтэл одоо 142 сая төгрөгөө 2 сая төгрөг болгочихлоо. Намайг ав гэж хэн ч хүчлээгүй. Гэхдээ ийм луйврын шинжтэй юманд, уриалгад өртчихлөө. Насаараа хураасан мөнгөө алдчихлаа. Хашаа байшингаа зарсан, цалингийн зээл авсан. Ах дүү хамаатан садан, над шиг хохироод байгаа ажлын хамт олон маш их байгаа” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.