Мета компанийн Төв ази хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь халуулах тухай бичиг илгээнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “"Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг Фэйсбүүк компани руу ирэх Даваа гарагт явуулах гэж байна. Уучлал гуйхыг шаардана. Надтай уулзсан мөртлөө намайг худал хэлсэн гэж гөрдөж байна. Уулзсан ярианых нь протокол хүртэл бий. 30 минутын бичлэг байгаа. Нөгөө талаас Мета компани манай улсын дотоод хэрэгт оролцох ёсгүй” гэлээ.
Эргэн сануулахад, олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг батлахдаа Мета компанийн удирдлагуудтай уулзсан гэх Х.Нямбаатарын жиргээний хариуд Мета /Фэйсбүүк/ компанийн Ази хариуцсан захирал “Худал мэдээлэл байна. Хууль батлагдсаны хойно л мэдлээ” хэмээн твиттер хуудсандаа бичсэн. Ингэснээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар чухал асуудалд хайнга хандаж, худал хэллээ хэмээн олон нийтийг шүүмжлэлд өртөөд байгаа юм.