Монголчуудад залилуулж, хөрөнгөө алдсан ч хөдөлмөрлөсөөр яваа Солонгос эмчийн түүх, түүнийг залилсан баримтуудыг бид энэ удаад онцолж байна. БНСУ-ын иргэн Ким Бу Соб Нyundi General Hospital гэх эмнэлэгтэй. Тэрээр Ази, Европын зарим оронд уригдан мэс засал хийдэг, ажил мэргэжилдээ гаршсан чадварлаг эмч юм. Мөн сайн үйлстэн. Түүний хувьд анх 2009 онд Монголд хөл тавьж байжээ. Үүнээс хойш 600 гаруй хүнд үнэгүй мэс засал хийж, 10 мянга гаруй хүнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийжээ. Ким Бу Соб эмч өвдөг түнхний үений мэс заслыг Монголд нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Гадны улсад хагалгаа хийлгээд амжилтгүй болсон ч хүнийг ч нэг удаагийн хагалгаараар эрүүл саруул болгосон чадварлаг нэгэн. 10 аймаг, 20 орчим сумдаар автобусаар явж, үзлэг, хагалгаа хийж ирсэн байна.
Тэрээр гадны улсад хийдэг хагалгаар Монголд хийдэг болчихвол олон хүнд ач буянаа өгөх юм байна гэдэг үүднээс тухайн үеийн Гэмтлийн эмчлийн дарга Д.Мөнхбаттай уулзаж, улмаар Монголд “Монгол Хьюндай” гэх эмнэлгээ үүсгэн байгуулсан байна. Анх Д.Мөнхбат нь эмнэлэг байгуулъя гэж зөвшилцөөд байсан ч эмнэлэг байгуулахдаа тулахад “Надад тийм их мөнгө байхгүй. Сарын 2 мянган ам.долларын цалинтайгаар гүйцэтгэх захирлаар ажиллая” гэсэн байна. Ингээд Ким эмч бүхий л бичиг баримтаа Д.Мөнхбатад шилжүүлсэн аж. Улмаар Д.Мөнхбат нь 2015-2017 онд эмнэлгийг хариуцжээ. Гэвч энэ хугацаанд бүхий л зүйлсийг нь өөртөө шилжүүлж, Ким эмчийг хохироожээ. Асуудлыг шүүхээр шийдэж, анхан шатны шүүхийн шийдвэро Ким эмчиийн талд гараад байгаа юм.
Нэвтрүүлгийг дээрээс үзнэ үү.