Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын үнэлгээний төвөөс аймгуудын 2022 ооны өрсөлдөх чадварын индексийг танилцууллаа. Судалгаагаар аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн Үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд 174 шалгуур үзүүүлэлтийг харгаалзан үзжээ. Статистик мэдээлэл болон 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын дүнг харгалзаж тооцдог байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын индексээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд 2-6-р байрт эрэмбэлэгдсэн нь өмнөх жилээс эрэмбийн хувьд өөрчлөлт гараагүй байна.
Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг дөрвөн гол үзүүлэлтээр харахад:
- Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг
- Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг
- Засаглалын үр ашиг болон дэд бүтцээр Дорноговь аймаг тус бүр эрэмбэлэгдсэн байна.
Харин өрсөлдөх чадварын оноо нь хамгийн их буурсан аймгаар Ховд, Увс, Баян-Өлгий буюу хязгаарын гурван аймаг байна. Ховд аймгийн үнэлгээ буурахад бизнесийн орчин, Увс аймгийн оноо буурахад бизнесийн эрх зүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн индекс буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ.
21 аймгаас сүүл мушгисан аймгуудыг нэрлэвэл Дундговь 21, Завхан 20, Булган 19, Говь-Алтай 18, Баянхонгор 17 дугаар байрт тус тус эрэмбэлэгдээд байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.