Сагсан бөмбөгийн хорхойтнуудын хамгийн их хүсэн, хүлээдэг тоглолт бол яахын аргагүй Бүх оддын тоглолт. Монголын хамгийн шилдгүүдийн өрсөлдөөн олны сонирхлыг ихэд татдаг. Энэ жилийн Бүх оддын тоглолтод оролцох шилдгүүд тодорлоо. Тоглогчдыг багийн эзэд, хөгжөөн дэмжигчдийн саналаар сонгожээ.
Монголын сагсан бөмбөгчид, легионер тоглогчдын багт хэн, хэн сонгогдсоныг эндээс үзнэ үү.
Монголын багийн гараанд Т.Санчир, Б.Билгүүн, О.Энхбаатар, О.Эрдэнэцогт, М.Өлзий-Орших нар сонгогджээ. Легионеруудын гараанд Пендарвис Уиллиамс, Энтони Харрис, Даррель Саммерс, Блэйк Хэмилтон, Кристофер Блэйк нар гарна.
Монголын шилдгүүдээс “М гарьд”-ын А.Тэмүүжин, А.Энхбаясгалан, “Завхан brothers”-ын Ц.Отгонжаргал, Д.Мөнхтүвшин нар сонгогдоогүйд хөгжөөн дэмжигчид сэтгэл гонсгор үлдлээ.
Бүх оддын тоглолт энэ сарын 12-нд “UG arena”-д болно.
Энэ үеэр
–Монгол VS Легионер тамирчдын тоглолт
-Эмэгтэйчүүдийн бүх оддын тоглолт
-Тохолтын тэмцээн
-Гурван онооны шидэлтийн тэмцээн
-Ур чадварын тэмцээн
-Олны танил эрхмүүдийн тоглолт болно.