Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Туул голоос их хэмжээний мөс тээвэрлэж байсан зөрчлийг илрүүлж, холбогдох хяналтын байгууллагад шилжүүллээ гэж Туул голын сав газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Тус байгууллагын албан мэдээлэлд “Туул голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих үйл ажиллагааг зогсоох, хяналт тавих явцад Ривер гарден, Хан хиллс хотхоны ажилтан албан хаагчид ногоон байгууламжийн хаврын цэнэг усалгаа хийх зорилгоор голоос их хэмжээний мөс зөөж тээвэрлэж буй зөрчлийг таслан зогсоон зөрчлийг холбогдох хяналтын байгууллагад шилжүүлж ажиллaлаа” гэжээ.