Хэвлэл мэдээллийн зөвлөлийн 10 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монгол улсын иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах асуудлыг судалж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тэрбээр “Эхний ээлжинд эмчилгээний зорилгоор тус улсыг зорьж буй иргэдийг визгүй зорчуулахаар төлөвлөсөн. Ерөнхий сайд БНСУ-д айчлах үеэр энэ асуудлыг талууд ярилцана. Ер нь, Монгол улсын иргэдийг гадаадын улс оронд визгүй зорчуулах асуудлыг бид байнга хөндөж тавьж, яриа хэлцлийг хийдэг. БНСУ руу олон удаа зорчсон иргэдэд визний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг бид хөнддөг байсан. Энэ удаад тус улс руу огт визгүй зорчих санал тавихаар бэлтгэж байна” гэсэн юм.