Монгол улсын Ерөнхийлөгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд хориг тавьсан байна. Тиймээс хоригийг хүндэтгэн хүлээж авч байна. Батлах процедурын хувьд алдаа гарсан юм байна гэж дүгнэж байгаа гэж ойлгосон. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим залилангаас сэргийлэх санаачилга нь зөв гэж хэллээ. Олон нийтийн санал шүүмжийг хуульдаа тусгаагүй байна гэсэнтэй нь санал нэгдэж байна. Гэхдээ би хуулийн гол агуулга, үзэл баримтлал, үнэт зарчмаасаа ухраагүй. Цахим залилнгийн улмаас нэг жилд 18 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогчдыг хамгаалах нэг алхам нь энэ хууль байсан. Хууль хэрэгжсэнээр хүмүүсийг бичсэн постыг устгаад, хориглоод эхлэх тухай ойлголт байхгүй шүү дээ. Энэ хуулийг батлах тийм амар байдаггүй. Тиймээс цаг хугацааны сорилттой тулгарч байна. Гэхдээ хуулийн хэрэгцээ шаардлага бий. Олон нийтийн оролцоотой хэлэлцэж батлах нь зөв” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.