Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн жилээс эхлэн манай улсын 18-30 насны залуус Австрали улсад ажиллах болон амрах визээр зорчих эрхтэй болсон. Эхний удаад 100 залуу энэ боломжийн эзэд болсон юм. Дараагийн 100 залууд Австралид амрангаа ажиллах боломжтой виз олгох ажлыг ирэх долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Австралиас гадна, ХБНГУ-д Монгол залуус амрангаа ажиллах нөхцөлтэй зорчих боломж бүрдүүлэхээр санал тавиад байгаа юм байна. Цаашид бусад оронд энэ саналыг тавина гэж мэдэгдлээ.