АНУ-ын ABC телевизийн хамгийн их үзэлттэй шоунуудын нэг болох “Good morning America”-гийн хөтлөгчид болох Т.Ж.Холмес болон Эми Робак нар ажлаасаа гарахаар болжээ. Тус шоуны нүүр царай болсон хоёр хөтлөгч яагаад гэнэт ажлаасаа гарах болсон нь олон нийтийн анхаарлыг татаад байсан юм.
Харин хөтлөгчид дотно харилцаатай болсон нь мэдэгдсэнээр нөхцөл байдлыг энд хүргэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард тэдний хамтдаа хөтлөлцсөн зургууд ил болсон юм. Ийнхүү телевизийн томоохон нүүр царайнууд ажлаасаа гарах болсон шийдвэрийн талаар тус телевизийн алба “Бид хэн хэнийх нь авьяас зүтгэл, манай шоуны төлөөх олон жилийн хөдөлмөрийг нь үнэлж байна. Гэхдээ бид удаан хугацаанд ярилцсаны эцэст хэн хэнийхээ сайн сайхны төлөө энэ шийдвэрт санал нэгдсэн” гэжээ. Учир нь зураг цацагдсан үед аль аль нь гэр бүлтэй байсан ч тусдаа амьдардаг байсан юм байна. Олон нийт энэ шийдвэрийг ёс суртахууны хувьд бодитой шийдвэр гэдэгт дийлэнх нь санал нэгджээ.
Эх сурвалж: AP NEWS