Украины эрх баригч ирэх сарын 24-нд буюу Орос, Украины дайн эхлээд нэг жил болох өдөр томоохон цохилт өгч магадгүйг анхаарууллаа. Түүнчлэн ОХУ ээлжит том дайралтдаа бэлдэж байгаа нь нууц биш гэдгийг онцолсон байна. Ингэхдээ “Донбассыг бүрэн хяналтдаа авахын тулд энэ бүс нутгийг онилно” гэж Украины тал таамаглаж байгаа юм.
Барууны холбоотнууд Украинд хамгийн сүүлийн үеийн танкуудаа нийлүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарласан. Тиймээс ч ОХУ үүнээс өмнө амжиж томоохон цохилт өгөх стратеги баримталж байгаа гэж шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хавар дайны нөхцөл байдал улам дордоно гэсэн таамаглалыг тэд дэвшүүлж байгаа юм. Харин Украины хувьд барууны холбоотнуудаас холын болон ойрын тусгалт пуужингийн туслалцаа авах хүсэлтээ илэрхийлээд эхэлсэн талаар Украины ерөнхийлөгчийн төлөөлөгч мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: DW