АНУ ойрын хоёр жилд БНХАУ-тай дайтаж болзошгүй гэж мэдэгдлээ. Энэ талаар АНУ-ын агаарын хүчний генерал Майк Минихан хэлэхдээ “Ойрын хоёр жилийн хугацаанд Америк, Хятадын хооронд дайн болох юм шиг санагдаж байна. 2025 онд ийм зүйл үнэхээр болж магадгүй” гэж хэлжээ. Түүнчлэн Тайван, АНУ аль аль нь 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуультай тул Хятад энэ завшааныг ашиглана гэж тооцоолж байгаа талаараа хэлжээ.. Гэхдээ тэрээр ингэж хэлснийхээ дараа “Надад төрж байгаа мэдрэмж худлаа байгаасай л гэж хүсэж байна” гэсэн байна. Хэдий түүний хэлсэн үг, үзэл бодол Пентагоныг төлөөхгүй ч Америкийн цэргийн хариуцлагатай албан тушаалтны хэлсэн үг гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
Түүнчлэн, АНУ-ын батлан хамгаалахын албан тушаалтан “Ноён М.Миниханы хэлсэн үг АНУ-ын Хятадын талаарх байр суурийг илэрхийлэхгүй” гэж мэдэгджээ. Хятад улс сүүлийн жилүүдэд Тайваньд дипломат, цэргийн болон эдийн засгийн аргаар шахалт үзүүлсээр ирсэн. Харин Тайвань энх тайвныг эрхэмлэнэ гэдгээ илэрхийлсэн ч өөрсөд рүү нь дайрвал хамгаалах довтолгоо хийнэ гэдгээ ч мөн мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: KOREA TIMES