“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар үргэлжилж байна. Энэ санал асуулгаар дамжуулан Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчилж, гишүүдийн тоо нэмэх асуудлыг иргэдээс асууж байна.
ҮСХ-ноос өгсөн албан мэдээнд дурдсанаар "Улсын хэмжээнд төлөөлөх чадвар бүхий 1570 иргэн нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамрагдах аж. Санал асуулгын явц нэгдүгээр сарын 28-ны 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 42 хувьтай байсан. Харин 29-ний өдрийн 12 цагийн байдлаар мэдэлэл цуглуулалтын явц улсын хэмжээнд 51.7 хувьд хүрээд байна.
Санал асуулгад оролцогч иргэдийн хувьд, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн хүрээнд дуу хоолойгоо хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа юм байна.
Эхний шатны мэдээлэл цуглуулалт хоёрдугаар сарын 2-ыг дуустал улс орон даяар үргэлжилнэ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.