Шведийн Гадаад хэргийн яам бямба гарагт Туркт байгаа Шведийн иргэдээ томоохон цугларалт, бөөгнөрлөөс зайлсхийхийг анхаарууллаа.
Эргэн сануулахад, Стокгольм хотод хэт барууны үзэлтэй улс төрч Коран судар шатаахыг Туркийн ард түмэн эсэргүүцэж, жагсаал өрнөж эхэлсэн.
Шведийн гадаад хэргийн яамнаас "Ойрын өдрүүдэд Анкара дахь Элчин сайдын яам болон Истанбул дахь Ерөнхий консулын газрын гадна жагсаал үргэлжлэх төлөвтэй байна” гэж мэдэгджээ. Жагсаал үргэлжилж, талуудын хооронд нөхцөл байдал хүндэрсээр байвал Шведийн НАТО-д элсэх үйл явц улам удааширч, цаашлаад элсэхгүй ч байх магадлалтай болж байгаа юм. Учир нь жил гаруйн өмнө Швед, Финланд улсууд НАТО-д элсэнэ гэдгээ мэдэгдэж байсан. Энэ үйл явц жилийн хугацаанд өрнөнө гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан. Харин НАТО-гийн гишүүн орнууд зөвшөөрч байж тэд албан ёсоор элсэх боломжтой. Гэвч Турк энэ байдлаар ойрын хугацаанд буюу сонгууль нь болж дуусахаас нааш Шведийн гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: DW