АНУ-ын зүгээс Хятадын “Spacety China” компанид хориг тавихаа мэдэгдлээ.
Бээжин болон Люксембургт төвтэй энэ байгууллагыг Оросын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлд Украины хиймэл дагуулын зургийг өгч байгаа гэж буруутгажээ. Ингэснээр тэд байлдааны тактикаа боловсруулахад дөхөм болно гэж АНУ үзсэн.
Тодруулбал, АНУ-ын Сангийн Яамнаас “Вагнер бүлэглэлийн Украин дахь ажиллагааг эрчимжүүлэхэд энэ зургуудыг ашигласан” гэж мэдэгджээ. Харин “Spacety China”-гийн талаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Орос, Украины дайнд Оросын талаас Вагнер бүлэглэлийн цэргүүд ихээр байлдаж байгаа юм. Барууны орнууд дайн эхэлсэн цагаас хойш Хятадыг ОХУ-ын түрэмгийллийг буруутгахгүй байгаад гайхаж байна гэдгээ илэрхийлсээр ирсэн. Дэлхийн хоёрдогч эдийн засагтай орон үүний хариуд Орос, Украины дайнд төвийг сахих байр суурьтай байгаа гэдгээ удаа дараалан мэдэгдэж байгаа билээ.
Эх сурвалж: BBC