Сурагчдын нэгдүгээр улирлын амралт зургаан долоо хоног үргэлжиллээ. Хоёрдугаар улирлын хичээл ирэх даваа гарагаас эхлэх юм.
Хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.
Ирэх сарын эхний хагаст цаг агаар олон жилийн дундаж түвшинд байна. Зудтай аймаг сумдын малчин өрхийн хүүхдүүдийг сурах уян хатан нөхцөл боломжоор хангах аж.
Мөн томуу томуу төст өвчний дэгдэлт өмнөх оны мөн үеэс нэмэгдээгүй байна. Зургаагаас есдүгээр сар бол хүүхдүүд дархлаагаа дэмжих, дараагийн хичээлийн жилд бие болон сэтгэлээ бэлдэх хамгийн тохиромжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй хоног хугацаа байдаг.
Багш ажилтнуудын амралтын хуваарь, төсөв мөнгөний бодлогыг мөн хичээлийн жилийн бүтэцтэй уялдуулдаг тул сурагчдын амралтын хойшлуулахгүй гэв.