“Нүүдэлчин шоо” клубын уран бүтээлчид Мозайк урлагийг дэлгэрүүлж, шоогоор хөрөг бүтээж эхэлжээ. Тэд анхны хөргөө Чингис хаанаар хийсэн бол удаахыг нь make up artist Ц.Ариунзаяагаар хийн, өөрт нь бэлэглэсэн байна. тэрбээр үүнд талархснаа идэрхийлж дараах зүйлийг хэллээ.
Тэрбээр “Би make up artist-аар 10 жил ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн аварга болон, олон улсын зургаан тэмцээнд оролцоод 26 шагнал хүртсэн. Эдгээр шагналын маань 24 нь алтан медаль, шилдэг цом байдаг.
2021, 2022 оны дэлхийн аварга болж олон улсын шүүгчийн шалгалт өгсөн юм. Үүндээ ч тэнцсэн.
Тэмцээний дүнг би сонсох болгондоо 10 минут бөглөрч байгаад, гэнэт уйлдаг юм. Аз жаргалтайгаар уйлдаг. Бүх сэтгэл хөдлөлийн бөөгнөрөл болдог. Харин энэ бэлгийг аваад эхэндээ нүдээрээ хараад итгээгүй. Шоо бүрийг эвлүүлээд хийсэн гэхээр гайхаад л байсан. Дахиад дэлхийн аварга болсон юм шиг л уйлсан. Ямар их хөдөлмөр, сэтгэл, хайр вэ гэж бодохоос нулимс асгараад байдаг юм байна. Хоёр хоног нойргүй хоносон.
Тэмцээн уралдаанд түрүүлснээс хойш ирж байгаа үүрэг хариуцлага надад юу мэдрүүлж байгаа вэ гэхээр, би арван жилийн хугацаанд сурч мэдсэн, ойлгосон бүх туршлагаа маш олон хүнтэй хуваалцах ёстой юм байна. Хуваалцах гэж л би энд хүрсэн юм байна гэдгээ хамгийн ихээр ойлгосон".
Харин хөрөг бүтээлийн талаар “Нүүдэлчин” шооны клубын гишүүн Б.Нямдэлгэр,
“Энэ бүтээлийн өргөн нь 30 шоо, урт нь 40 шоо гээд 1200 шооноос бүтсэн. Нэг ширхэг шоо нь 27мм. Монголд шоогоор бүтээж байгаа бүтээлийн хамгийн анхныхыг “Нүүдэлчин шоо” клубын уран бүтээлчид хийж байгаа. Нэг шооны хувилбар огт давтагдаагүй. 1200 шооны хуулбар давтагдахгүй гэсэн үг. Манай монголд дэлхийн шооны холбооноос явуулдаг албан ёсны тэмцээн болж байгаа. монголд сууж байгаад дэлхийн рекордыг эвдэх боломжтой. Найман сард монголоос гурвалжин шооны төрлөөр мөнгөн медаль хүртсэн” гэлээ.