Сангийн сайд Б.Жавхлан “Манай улстай зээлжих зэрэглэл ижил олон орны ихэнхийнх нь зээлжих зэрэглэл буурсан, зарим улс дефолт зарласан байна. Бид Засгийн газрын баталгаатай хэсгээс нь эхлээд эрсдэлгүй болгоод явж байна. Энэ нь төв банкны валютын нөөц хэр хэмжээгээр нэмэгдэх вэ гэсэн ганц зүйлээс хамаарна. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг хэрхэн богино хугацаанд бууруулж чадах вэ гэдгээс шалтгаална. Төлбөрийн тэнцлийг богино хугацаанд бууруулах боломж нь экспорт юм. Бид ковидын хүнд үеийн хүнд нөхцөлд маш нарийн горимоор экспортоо нэмэгдүүлж ирсний үр дүнд 18 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан бол 30 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, валютын орлого ч аажмаар нэмэгдэх хандлагатай байна” гэв.