Төрийн банк Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онуудад “Дундаж давхаргыг дэмжих” банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.
Дээрх ажлын хүрээнд Төрийн банк нь жижиг, дунд Бизнес эрхлэгчдийг дэмжих “Миний Монгол” Бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдааг “Глобал эвент” компанитай хамтран 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд “Хүннү Молл” худалдааны төвийн Экспо танхимд зохион байгуулахаар болжээ.
Тус үзэсгэлэнгийн онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудыг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэх зорилготой юм байна. Харин иргэд үзэсгэлэнд ирснээр Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн эх орны эко бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломж бүрдэж байгаа аж.
Төрийн банк нь дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт иргэд аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, санхүүгийн боловсрол олгох инкубатор төв байгуулан ажиллаж байна.
Төрийн банк – Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний банк