"The Voice Of Mongolia" шоунаас төрсөн охидын NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "B production"-тай хийсэн гэрээ болон ажлын үйл явцын тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр "B production"-аас уг асуудалд албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "Уран бүтээлч Н.Энэрэлсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл тарааж, манай продакшныг хариуцлагагүй, ёс зүйгүй мэтээр ойлгуулж, ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл гаргасанд харамсаж байна.
Н.Энэрэлсайханы мэдээлэлд дурдсан гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдье.
Дахиж олон нийтийн сүлжээнд буруу, ташаа мэдээ мэдээлэл түгээвэл Монгол Улсын шүүхэд хандаж, нэр хүндээ сэргээлгэх болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.