Боксын 22 хүртэлх насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсад өнөөдөр дуусна.
20 орны 149 тамирчин оролцсон энэ удаагийн тэмцээнээс Монголын боксчид нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д алтан медаль хүртлээ. 2019 оны Азийн залуучуудын аваргын хүрэл медальт тэрбээр аваргын төлөөх тулаанд Узбекистаны тамирчин Ситора Турдибековаг 3:2-оор ялж, Азийн аварга боллоо.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д өсвөр үеийн Азийн аварга Т.Номин-Эрдэнэ
63 кг-д залуучуудын Азийн аваргын хүрэл медальт, 22 хүртэлх насны ангиллын Азийн аварга Г.Бадмаараг
66 кг-д 22 хүртэлх насны ангиллын Азийн аваргын мөнгөн медальт М.Цэцэгдарь нар мөнгөн медаль хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Жанаргуль, 52 кг-д А.Хулан нар хүрэл медаль авав.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Оюунбаатарын Тулга Азийн аваргын төлөө Узбекистаны тамирчин Шахбоз Юнесалиевтай өрсөлдөнө.