Австралийн боловсролын сайд Жэйсон Клэйр реппер Канье Уэст буюу Еэ-гийн тус улсад виз хүссэн материалыг буцаах тухай санал гаргалаа. Тэрээр Австралийн “Nine News” агентлагт өгсөн ярилцлагадаа Еэ-гийн семитизмийн эсрэг хэлсэн үгийг буруутгасан юм.
Тодруулбал “Түүн шиг ялгаварлан гадуурхах үзэл гаргасан хүмүүс Австралийн виз хүсэхэд бид үргэлж буцааж байсан. Энэ нь түүнд ч яг ижил үйлчилнэ” гэжээ. Өнгөрсөн сард Канье Уэст Америкийн нэгэн онолчтой хийсэн ярилцлагынхаа үеэр Адолф Гитлерийг шагшин биширч, хас тэмдэгтэй зураг Твиттер хуудаснаа оруулснаар Элон Маск түүний хаягийг хаахад хүргэсэн юм. Энэ мэтчилэн Еврей хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл олон нийтийн сүлжээгээр нэг биш удаа илэрхийлсэн Канье Уэстыг олон хамтрагч байгууллагууд нь орхиж, улмаар тэрбумтнуудын жагсаалтаас хасагдсан.
Харин энэ удаа түүний эсрэг брэнд, томоохон компаниудаас гадна улс орнууд зогсож эхэлж байгаа талаар хэвлэлүүд тодотгож байна.
Эх сурвалж: DW