Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар гарсан үр дүнгийн талаар мэдээллээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоод дөрөв хонолоо. CCTV камерт харагдаж байгаагаар уулзварын нэвтрүүлэх чадвар хүлээлтгүй болсон. Өглөө 10:00, орой 20:00 цагийн үед уулын замын хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн түгжрэл сааталгүй байна.
Хөдөлгөөний эрчмийг 35 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолж байсан. Энэ нь цагт хэчнээн тээврийн хэрэгсэл тухайн уулзварыг нэвтэрч буй тоон үзүүлэлтэд юм.
Өмнө нь 1668 тээврийн хэрэгсэл уулзвараар нэвтэрч байсан бол өөрчлөлт оруулсны дараа 2414 автомашин нэвтэрч урсгал 44 хувиар нэмэгджээ. Мөн өдрийн оргил цаг буюу цайны цагаар 2255 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол даваа гарагт 2616 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Нэгдүгээр сарын 16-нд 17-18 цагийн хооронд буюу оргил ачааллын үед 1326 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол өөрчлөлтийн дараа 2644 автомашин буюу 84 хувиар нэмэгдсэн үр дүнтэй байна.
Өнөөдөр өглөөний байдлаар Зайсангийн зам, ХААИС-ийн зүүн хойд уулзварын нэвтрэх чадвар 26%-нэмэгджээ.
Зайсангийн тойрууг нэг чигт оруулж, уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэнээр замын цагдаа зохицуулалт огт хийгээгүй.
Уулын замын хөдөлгөөн дөрөв хоногийн хугацаанд зогсох шугам дээр хүлээлт үүсэхгүйгээр, урссан байдалтай байлаа" гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.