МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаярын талаар хуульч, өмгөөлөгч Г.Балжмаа мэдээллээ.
Тэрээр “Би Х.Мандахбаяр гэдэг хүнтэй 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хамтран ажиллах гэрээ хийж, өнөөдрийн хүртэл ажиллаж ирсэн.
Би түүнийг залилан мэхлэгч сэтгэлгээтэй, луйврын шинжтэй үйлдэл гаргадаг гэж цоллосон шалтгаан нь
Энэ хүн Монголын өмгөөлөгчдийн холбоонд ирж, сэтгүүлчдийг өмгөөлөх өмгөөлөл, хууль зүйн туслалцаа хэрэгтэй байна гэж ярьсан. Өмгөөлөгчдийн холбоонд очиж, шалгалт өгснөөр бид хамтран ажиллаж эхэлсэн.
Гэрээнд би:
-
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулах ажилд хамтран ажилд хамтран хууль зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх,
-
Сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх
-
Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх гүтгэх заалтыг зөрчлийн хуулиас хасуулах ажлыг хамтарч хийх үүрэгтэй байсан.
Харин Х.Мандахбаяр нь гэрээний хүрээнд:
- Магистрын сургалтын төлбөр, хоёр өрөө байр өгнө.
- Цалин 1.5 сая төгрөгөөс дээш өгнө гэж ярьсан. Энэ гэрээний хүрээнд өнөөдрийг хүртэл таван жил хамтарч ажилласан.
Энэ хүн гэрээний дагуу хариуцлагаа хүлээхгүй байгааг би удаа дараа хэлсэн. Үүний хариуд “Болоогүй байна, боломжгүй байна. Чи намайг ойлгооч” гэж хойшлуулсаар 2022 оны арванхоёрдугаар сард би гэрээгээ дуусгавар болгоё гэдэг санал тавьсан.
Би өнөөдөр хэвлэлийн хурал зарлах болсон шалтгаан нь өмгөөлөгч ажиллуулж байж, өмгөөлөгчөөсөө нууж нотлох баримт өгөх асуудал гаргасан. Мөн миний заавар зөвлөгөөний дагуу өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажилла гэдэг шаардлага тавьсан. Би хуулийн хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Ийм байдлаар ажилладаггүй гэдэг маргаанаас үүссэн.
Монголд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал зөрчигдөж байна. Би өөрөө хуульч, өмгөөлөгч хүн байж өөрийнхөө байгуулсан гэрээний биелэлтийг хангуулж чадаагүй учраас хэвлэлийн хурал зарлаад сууж байна.
Гоё, сайхан амлалтад хууртаж, цаг хугацаа, боломжоо битгий алдаасай гэж хэлмээр байна. Сургууль төгсөөд, сэтгүүлзүйн салбарт ажиллая, “Эрхэт Монгол” медиа группээс ажлын гараагаа эхэлье гэж бодож байвал Х.Мандахбаяр гэдэг хүн маш худалч. Амласан амлалтдаа хүрдэггүй. Маш олон төсөл зэрэг эхлүүлсэн байгаа. Тэр төслийн хамтран гүйцэтгэж байгаа захирлуудад хэлэхэд, өмгөөлөгчөө хуурч байгаа хүн та нарыг яаж ч хуурч магадгүй шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна” гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.