Монгол улсын Үндсэн хуулийг цоо шинээр өөрчлөн батлах гэж байна гэх мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Г.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид Үндсэн хуулийг цоо шинээр өөрчлөх бус, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газар Үндсэн хуулийг шинээр бичих тухай ямар ч санал гаргаагүй. Харин Үндсэн хууль судлаачид улстөрийн намууд ажлын хэсэг байгуулж ажилласан. Тэд өөр өөрсдийн боловсруулсан хуулийн төслөө нэгтгэсэн. Намууд Үндсэн хуулийг шинээр батлах хувилбар боловсрууллаа гээд шууд батлах гэж байгаа гэсэн үг биш. Нэмэлт, өөрчлөлт гэдэг бол цөөн тооны хэдэн заалтыг өөрчлөхийг хэлнэ. Харин Үндсэн хуулийн 35-аас дээш хувийг өөрчилбөл Шинэ Үндсэн хууль гэж үзнэ.
Нөгөө талдаа, маш богионо хугацаанд Үндсэн хуулийг цоо шинээр баталж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Богино хугацаанд хэрэгжих зүйл биш. Үүнд дор хаяж 2-3 жилийн хугацаа орно. Манай намын байр суурь бол парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлье, сонгуулийн холимог тогтолцоог бий болгоё гэдэг л санал. Мажоритар тогтолцоог улстөрийн намууд маш олон жил шүүмжилж ирсэн байдаг.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Н.Энхбаяр нарын байгуулсан ажлын хэсэг энэ оны долдугаар сард байгуулагдан. Намууд нь тус бүрдээ нэг хууль боловсруулсан. Тэд одоо Ерөнхий сайдад хүсэлт тавьсны үндсэн дээр нэгдээд, төслөө боловсруулж байгаа. Монгол улс 36 улстөрийн намтай. Тэд бүгд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж ирсэн. Намуудын саналыг Засгийн газрын санал мэтээр хүлээж авах нь буруу” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.